БЛОГИЙН ТУХАЙ

Тэнгэр Монгол Газар блог нь Хөх Толбот Монголчууддаа ТЭНГЭРИЙН зарлигийг түгээх зорилготой.

ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ ЮУ ХЭМЭЭВЭЭС: 


Эзэн Чингис Хааны айлдсан дээрх айлдваруудад Тэнгэрийн Зарлиг агуулагдаж буй.

Мөн энэ блогт Чингис хааны бага Хүү Тулуйн хатан Сорхагтани Бэхи бичиж түүнийг нь 15 үеэрээ ам дамжуулан цээжилж өнөө хүртэл өртөөлөн ирсэн "Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ" хэмээх түүхийн хосгүй үнэт судрыг тайлан тайлбарлаж, Хөх Монголоо мандуулан бадраах өвөг дээдсийн нууцуудаас нээхийг зорино.

Мөн Бөө Мөргөл бол Монголчуудын мандан бадарч явсан түүхтэй салшгүй холбоотой тэгэх тусмаа бүр гол нууц нь БӨӨ хэмээх ЭРДЭМТЭД байсан гэдгийг таниулан мэдүүлж, тэдний тухай тэдний онгод буурлуудын сургаал, захиасын тухай энэ блогт бичих болно. 

Мөн Бөө мэдэхгүйд Бөөг мэдүүлж, сүнс ойлгохгүйд сүнсийг ойлгуулж, буруу амьдрагсдад зөвөөр амьдрахад туслах бүхий л мэдлэг, мэдээллийг энд бичих болно.

Мөн Бөөг гутааж Тэнгэрийн цаазыг зөрчигсөд, тийрэн бүгдийг хайр найргүй илчилж зөв бурууг түмэн олонд ялгаж салгаж өгөхөд туслах, тэднийг гэгээрүүлэх, буруу ихийг үйлдэгчдийг Тэнгэрт мэдүүлж хариуцлага тооцуулахын төлөө энэхүү ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР блогийг ажилуулна.

Хүн чиний бие өөрийн чинь мэдэлд хэдий ч сүнс чинь Тэнгэрийн мэдэлд гэдгийг хатуу санаж явагтун!!!

Мөн Монгол соёл, Монгол ахуй, Монгол түүх, Монгол амьдрах арга ухаан, Монгол мэдлэг, Монгол Үлгэр, Монгол Туульс, Монгол домог, Монгол суу ухаанаас болон Монголтой холбоотой бүхий л мэдлэгийг бичих болно. Өвөөгөөсөө, эмээгээсээ, өвгөдөөсөө сонссон бүхий л зүйлээ бичсэнээр тэр бүх зүйлийг нэгтгэн дүгнэж Хөх Монгол мандан бадарсан нууцаас нээж яавал дахин мандан бадрах шинэ нууцыг хамтдаа бүтээх болно.


ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР